Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

“Обамадах” моод

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы хүрээнд болсон “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгын нээлтийн ажиллагааны үеэр авсан нэгэн гэрэл зураг интернет хэрэглэгчдийн сонирхлыг татсан хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дээш өргөн мэндчилсэн гаранд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүүр таглагдсан энэ зурганд эгдүүцсэн америкчууд цахим хуудсаар дамжуулан Америкийн ерөнхийлөгчийг Монголын Ерөнхийлөгчөөс уучлал гуйхыг хүртэл сануулж амжсан бол зарим сэргэлэн хүмүүс ингэж зургаа авахуулаад интернетэд оруулж амжжээ.

Тэгээд бүр болоогүй ингэж зураг авахуулахыгаа “Обамадах” гэж нэрлэдэг болсон байна шүү. Сонирхолтой л юм.

Б.Баясах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж