Мерритт сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Мерритт сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ

Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн төрөлд олимп болон дэлхийн аваргаар тодорсон АНУ-ын тамирчин ЛаШон Мерритт өнгөрсөн оны аравдугаар сараас 2010 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд гурван удаа сэргээшийн шинжилгээнд хамрагдаж, бүгдэд нь бүдэрчээ. Түүний өмгөөлөгч Ховард Якобсын хэлснээр шинжилгээнээс илэрсэн хориотой бодис нь түүний хэрэглэж байсан жоргүйгээр олгодог эрчүүдэд зориулсан бэлдмэлтэй холбоотой гэнэ. 23 настай залуу тамирчин дээрх асуудлын улмаас хоёр жилийн хугацаатай эрхээ хасуулсан бөгөөд өөрийгөө “тэнэг, бодлогогүй, аминчхан” үйлдэл хийсэндээ гэмшиж байна гэжээ. Тэрбээр өөрийгөө DHEA гэх хориотой бодис агуулсан бэлдмэл хэрэглэж байгаагаа огтхон ч мэдээгүй аж.
Мерритт 2008 оны Бээжингийн зуны олимп болон өнгөрсөн жил Берлинд болсон дэлхийн аварга шалгархуулах тэмцээний 400 метрийн гүйлтэд аваргалахын зэрэгцээ тус хоёр тэмцээнд АНУ-ын шигшээ багийн тамирдын хамт 4х400 метрийн буухиа төрөлд мөн түрүүлсэн юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж