Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр нээлтээ хийж байна. Есдүгээр сарын 30-ныг хүртэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газраас хүн амын хүнсний хангамжийг дотоодын үйлдвэрлэлийн мах, цагаан идээ, хүнсний ногоогоор хангах “Эрүүл хүнс”, “Шилмэл мал”, “Алтан намар”, “Жижиг дунд үйлдвэрлэл” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг стандартчилал, хэмжил зүйн бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж дараах, чиглэлээр оролцож байгаа аж. Тодруулбал,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стандартын талаар болон бүтээгдэхүүн баталгаажуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өгч, сурталчилгааг зохион байгуулах;
- “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн жин хэмжүүрийг жагсаалтын дагуу үнэ төлбөргүй баталгаажуулалтад хамруулах зэрэг ажлуудыг зохион явуулах ажээ.