Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони өвөл цагийн нээлтээ ирэх аравдугаар сарын 16-нд хийх гэж байна. Тэд нээлтийн тоглолтыг Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор нээнэ гэж мэдээлж байгаа. Тэгвэл Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид одоогоор гадаадад хийх тоглолтынхоо бэлтгэлийн хийгээд завгүй байгаа гэнэ. Тэд ирэх сард Франц болон АНУ-д тоглолт хийх гэж байгаа аж. Тэд энэхүү тоглолтынхоо дараа чуулгынхаа 20 жилийн ойн шинэ, шинэ тоглолтын бэлтгэлд орохоор төлөвлөөд байгаа сурагтай. Эх орныхоо нэрийг гадаад улсад сурталчилж, соёлыг танилцуулж байгаа Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд уран бүтээлийн амжилт хүсье.
М.Урин