Хүн хулгайлагчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.24-нд нийтлэгдсэн

Хүн хулгайлагчийг баривчилжээ

Хятадын цагдаа нар эмэгтэйчүүдийг секс боол болгон хоёр жил хорионд байлгаж байсан этгээдийг баривчилжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр 34 настай гал сөнөөгч Ли Хао гэгч Хенань мужийн Луо яань хот дахь байшингийнхаа доорх нууц өрөөнд зургаан эмэгтэйг хорьж, хүчирхийлж байжээ. Хохирогчид гэмт этгээд тэднийг шөнийн клубээс урхидан, хуурч авчирсан гэж мэдүүлсэн байна. Гэмт этгээдийн суллаж явуулсан эмэгтэй цагдаагийн газар мэдээлснээр хэргийг илчилсэн байна. Орон нутгийн сонинд мэдээлснээр гэмт этгээд хохирогчдыг хүчирхийлэхийн тулд хоёр хоногт нэг удаа хоол өгч байжээ. Тэрбээр хохирогчдыг биеийг нь үнэлүүлэхээр явуулдаг байсныг ашиглан нэг нь оргож чадсан юм байна. Цагдаа нар нууц оромжноос хүчирхийллийн золиос болсон гурван эмэгтэйг мөн хоёр эмэгтэйн цогцсыг байшингийн ойролцоогоос олсон байна. Ли Хао гэгч эхнэр хүүхэдтэй байжээ. Шинжээчид түүнийг сэтгэхүйн хувьд эрүүл гэдгийг тогтоосон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж