“Boeing 787” анхны нислэгтээ бэлдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

“Boeing 787” анхны нислэгтээ бэлдэж байна

“Boeing 787” анхны нислэгтээ бэлдэж байна

Нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн удаан хугацааны турш хүлээлгэсэн “787 Dreamliner” тийрэлтэт онгоц хамгийн эцсийн шатны бүтцийн шалгалтаа амжилттай давсан бөгөөд удахгүй анхны нислэгээ хийхээр бэлдэж байгаа гэнэ. Компанийн удирдлагаас өнгөрөгч зургадугаар сард мэдэгдэл хийж, уг нисэх онгоцны их биеийн хэсэгт бүтцийн талаас шинэчлэл хийж, илүү бат бэх болгох шаардлагатай байгаа талаар мэдээлж байсан бол өдгөө уг ажил дуусч, нисэх онгоц бүтэц, зохион байгуулалтын хувьд бэлэн болоод байгаа юм. “Boeing 787 Dreamliner” нисэх онгоц бараг хоёр жилийн өмнө бэлэн болох ёстой байсан ч янз бүрийн шалтгааны улмаас нэг бус удаа хойшилсоор байсан бөгөөд компанийн зүгээс 2010 оны сүүлч гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ.

“787 Dreamliner” загварын нисэх онгоц АНУ-ын “Boeing” компанийн хувьд чухал шаардлагатай, томоохон төсөл бөгөөд салбарын гол өрсөлдөгч Европын “Airbus” компанийг ардаа орхихуйц хэмжээний чухал ажил юм. 2007 оны долдугаар сард “787”-гийн талаар анхлан олон нийтэд мэдэгдсэн бөгөөд 1995 оноос “Boeing”-ийн үйлдвэрлэх гэж буй анхны шинэ загварын тийрэлтэт онгоц ажээ. Уламжлалт хөнгөн цагаан материалыг халж, илүү хөнгөн, мөн шатахуунд хэмнэлттэй байхаар төлөвлөгдсөн “787” агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компанийн анхаарлыг татаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж