Бразилийн Сангийн яамны сайд Гвидо Мантега Вашингтонд өнөөдөр БРИКС-ийн төлөөлөгчидтэй уулзахдаа энэ саналыг дэвшүүлэх аж.
Дэлхийн томоохон банкуудыг нэгтгэж байгаа Олон улсын санхүүгийн хүрээлэн Грек улсад тусламж болгож 20 тэрбум евро гаргаж өгөхийг Бразил, Орос, Хятад, Энэтхэг улсуудад уриалсан. Бразил улс ОУВС-нд хөрөнгө оруулах, улсуудын облигацийг худалдаж авах зэрэг янз бүрийн сувгаар 10 тэрбум еврогийн тусламж үзүүлж чадна гэж "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Хөгжингүй орнууд "гэр дотроо эмх цэгцтэй баймаар юм гэсэн" далд санаатай үгийг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао өнгөрсөн долоо хоногт хэллээ. Тус бүсэд хөрөнгө оруулах замаар Бээжин Европт тусламжийн гараа сунгаж болох юм гэдгийг тэрбээр үгүйсгээгүй байна.