Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Дөчин мянгатын байрнуудын дундах шугам сүлжээг солих ажил оршин суугчид болон нааш цааш яваа хүмүүст үнэхээр хүндрэл учруулж байгаа ч явган зам үлдээж хоёр талаар модон хашлага босгожээ. Нийслэлийг тэр чигээр нь ухаж төнхдөг жил жилийн бүтээн байгуулалтын нүх, шороон дунд дэндүү ховор тааралддаг.

Тэгвэл уучлал гуйсан энэ самбар миний хувьд жинхэнэ сенсаац байлаа. Би энэ кадрыг дарж, бас тэр компанийн уучлалыг дотроо хүлээн авч өршөөгөөд цааш алхлаа. Тэрэг түрсэн ажилчин залуу намайг өнгөртөл хүлээгээд хөдөлж харагдсан.

Бид хэзээ нэгэн цагт илүү сайн болцгооно гэдэгт би энэ мөчөөс хойш эргэлзэхээ болив.

http://ajiglagch.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж