Зургаан үнэт цаасны ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Зургаан үнэт цаасны ханш өсчээ

Өнөөдрийн арилжаагаар нийт 24 ХК-ийн 2.5 сая ширхэг хувьцааг 627.3 сая төгрөгөөр арилжлаа. Нийт 24 үнэт цаас арилжсанаас зургаан үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 26.1 тэрбум төгрөг болсон байна.

Топ-20 индекс 19631.99 нэгж болсон нь өмнөх өдрөөс 67.19 нэгжээр буюу 0.34% буурсан байна. Индексийн сагсад багтах Женко тур бюро /1.08%/, АПУ /0.62%/, Могойн гол /2.81%/, Говь /0.96%/, Би Ди Сек /1.23%/, Адуунчулуун /0.01%/, Багануур /1.18%/, Шивээ овоо /0.38%/  зэрэг компаниудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. "Монгол эм импеск"ХК-ийн нийт хувьцааны 6.1% буюу 2,447,152 ширхэг хувьцаа арилжигдсан нь хамгийн идэвхтэй үнэт цаас байлаа.

Эх сурвалж: www.mse.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж