Ерөнхийлөгч олны хөлд дарагдав

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч олны хөлд дарагдав

Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийн хөлд дарагдаж шил шилээ дарсан олон уулзалтад орлоо. Супер нэгдлийн онолч , судлаач Ч.Эрдэнэ, “Модун хаан” группийнхэн, иргэн Ц.Лоохууз, Д.Цогтбаатар тэргүүтэй Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны гишүүд, “Электрон жаал” хэмээх А.Энхпүрэв, хувь заяаны эрхээр дэлхийн энгээр тарж суурьшсан монголчуудаа эрэн сурвалжилж Афганистан, Иран, Хятадаар явж судалгаа, нэвтрүүлэг хийсэн н.Санчирмаа, н.Цэрэн нарын судлаач бүсгүйчүүд Ерөнхийлөгчид бараалхан санал бодлоо илэрхийлж,  сонирхолтой яриа өрнүүллээ.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж