Багш нарын цалинг хоёр дахин нэмэхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Багш нарын цалинг хоёр дахин нэмэхийг шаардав

Өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарт ажиллагсдын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж хэвлэлийн бага хурал хийв. Уг хуралд БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг, дэд дарга Д.Саранцэцэг болон тэргүүлэгчид М.Нарангэрэл, Ч.Алтанцэцэг нарын хүмүүс оролцлоо.

Тэд багш нарын цалин хөлс 2008 оны түвшнээс 30 хувиар нэмэгдсэн бол энэ хугацаанд өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 60 хувиар нэмэгдсэн. Бусад үнийн өсөлт их байхад багш нарын цалингийн хэмжээг нэмэхгүй байгаа нь амьдралд хүндээр тусаж байна гэв.

БШУҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Боловсролын салбарт ажиллагсдын цалин дунджаар 300 мянган төгрөг байгаа. Энэ нь одоогийн амьжиргааны өртөгт хүрэлцэхгүй байгаа төдийгүй багш ажилчид цалингийн зээлд ихэвчилэн хамрагдаж, үнийн өсөлтөд дарлуулж байна” гэв.

Мөн БШУҮЭХ-ноос Засгийн газарт хандан цалин хөлсийг энэ онд багтаан хоёр дахин нэмэгдүүлэх болон хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг энэ сард багтаан эхлүүлэх зэрэг хэд хэдэн зүйлсийг шийдвэрлэхийг шаардаж байгаа аж.

                                                                                                                           Г.Хулан   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж