Салхиар цэнэглэгддэг машин

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Салхиар цэнэглэгддэг машин

Солонгосын зохион бүтээгч Кёон Сү На Сөүл хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх нэгэн шинэ машин бүтээжээ. Том дугуй мэт харагддаг “Аиолос” хэмээх өвөрмөц содон шийдэлтэй уг машин нь зөвхөн нэг хүний суудалтай бөгөөд салхины хүчээр дугуй нь өөрөө эргэдэг аж.

Тиймээс энэ машин энгийн машинаас илүү хурдлах боломжтой. Энэхүү машиныг хэрэглэхэд маш хялбар. Таныг ажлаа хийж байх хооронд байшингийн дээвэр дээрх салхиар цэнэглэгддэг төхөөрөмж машиныг тань цэнэглэх аж.
Хэдийгээр Сөүл хотын иргэдэд “Аилос” машины сонин загвар нь таалагдахгүй байгаа ч салхиар цэнэглэгддэг уг машиныг хэрэглэхийг дэмжжээ.

Ц.ДАВААСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж