Завхан аймаг аялал жуулчлалын тайлбар номтой боллоо

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Завхан аймаг аялал жуулчлалын тайлбар номтой боллоо

Монгол Улсын 21 аймгаас хамгийн түрүүнд Завхан аймаг аялал жуулчлалын тайлбар тольтой боллоо. Тус аймаг нь энэ оныг байгаль хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан Завхан аймгийн аялал жуулчлалын тайлбар толь номыг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жавхлан бүтээсэн байна. Уг номонд тус аймгийн үзэсгэлэнт байгаль, дэлхийд ховорт тооцогдох түүхт газруудын тайлбарыг аялалын төрөл, хэлбэр бүрээр хамруулан оруулсан байна. Завхан аймаг нь хангай, говь хосолсон нүүдлийн соёл ахуйгаа цогцоор нь уламжлан хадгалж үлдсэн Монголын эртний түүх, баруун бүсийн томоохон аймгийн нэг юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж