Ерөнхийлөгч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хэлэн Кларктай энэ сарын 22-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төв байранд уулзав. Уг уулзалтад Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар байлцав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилт ахицтай, 2015 он гэхэд бүрэн хэрэгжих боломжтойг дурдаад харин ядуурал, хүрээлэн буй  орчны доройтол, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлээрх зорилтууд хоцорч байгааг тэмдэглэв. Тэрээр хүрээлэн буй орчны асуудалд  олон улсын хамтын нийгэмлэг онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэж,  Монгол Улсын Засгийн газар тусгай хуралдааныг Говийн цолд,  Мальдив далайн ероолд, Балба Гималайн нуруунд тус тус зохион байгуулж байсныг жишээ болгон ярив.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Х.Кларк ирэх сарын 19-21-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд эл хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулах “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжлийн төлөө чиглүүлэн удирдах нь” сэдэвт Олон улсын бага хуралд ихээхэн ач холбогдол өгч буйгаа тэмдэглэв. Цаазаар авах ялыг халах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргасан санаачилгыг дэмжиж буйгаа Х.Кларк мөн илэрхийлсэн байна.

 
МОНГОЛ УЛСЫН
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Олон нийттэй харилцах газар    Аdd: Peace Ave. 7A,
Ulaanbaatar MONGOLIA 210648
Tel: 976-11-262788
Fax: 976-11-262235
E-mail: press@mfat.gov.mn
Website: www.mfat.gov.mn    
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж