Британийн дуучин Элтон Жон Холливуудад хүч сорихоор шийджээ. Өдгөө 64 настай Элтон Жон болон түүний нөхөр Дэвид нар "Билли Элиот" киноны найруулагч Ли Холлтой хамтран өөрийн намтраар кино бүтээх гэнэ. Киноны продюсеруудын ярьж буйгаар уг кинонд Элтон Жоныг уран бүтээлч, дуучин, хөгжимчин бас эр хүн гэдгийг харуулах ажээ. Киноны гол дүрд “Пенелопе”, “Онц аюултай” зэрэг киноны дүрээр олны танил болсон Британийн жүжигчин Жеймс МакЭвой тоглуулахаар сонгосон байна. Кинонд Элтон Жоны амьдралын хамгийн эгзэгтэй үеийг түүний дуулсан дуугаар давхар илэрхийлэх болно гэж продюсерүүд ярьсан байна. Уг кино нь найруулагч, жүжгийн зохиолч Ли Холл, Элтон Жон нарын хамтарч ажиллаж буй хоёр дахь бүтээл юм. Тэд өмнө нь “Билли Элиот” кинонд хамтарч ажиллаж байсан ажээ.
Н.Энх