
Үүнээс хойш таван сарын хугацаанд мөрдөн байцаалтад дутуу хийгдсэн зүйлийг шалгаж дуусаад өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Түүний хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр өнөөдрийг хүртэл хилсээр ял сонссон гэж мэдэгдэн шат шатны шүүхэд давж заалдсаар ирсэн. Н.Мөнх-Оргил нь БГД-т 14-15 насны гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт мөн буруутгагдаад байгаа юм.
С.Отгон