хамтарсан боловсролын төв өнөөдөр МУИС-ийн гуравдугаар
байранд нээлтээ хийлээ. Тус төвийн ажлын зорилго нь багш
оюутны солилцоо болон олон төрлийн төсөл, сургалтанд багш
оюутнуудыг хамруулах ажил аж.
Уг нээлтэнд МУИС-ийн
захирал С.Төмөр-Очир, Тайвань
улсын боловсролын дэд сайд Лин Цон Мин тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
“Хятад хэл дэлхий
даяар хамгийн олон хүн ярьдаг хэл болж байна. Тиймээс олон орон манай үндэстний хэлийг заавал сурах
хэлээ болгож байгаа. Монгол
улс ч бас хятад хэлийг судлах нь зүйтэй бөгөөд хятад хэлийг монгол улсад түгээн дэлгэрүүлэх нь тус төвийн хамгийн чухал зорилт юм” гэж Тайвань улсын боловсролын дэд сайд Лин Цон Мин хэлсэн юм. Боловсролын төв нээгдсэнээрээ боловсролын салбараас гадна хоёр улсын хамтын бүхий л ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж хоёр тал үзэж байгай аж.
Б.СЭЛЭНГЭ