СХД-ийн Засаг даргыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

СХД-ийн Засаг даргыг баривчилжээ

СХД-ийн Засаг дарга Ц.Болдыг Эрүүгийн цагдаагийн газрынхан өчигдөр  орой 21.00-22.00 цагийн үед баривчилжээ. Эх сурвалжийн мэдээллээр түүнд УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Уг хэрэгт холбогдуулан  Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга байсан Б.Дэлгэрбаярыг мөн саатуулсан бололтой.  Тэднийг хамтран цас хайлуулах бодист төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая гаруй төгрөг хувьдаа завшсан  хэрэгт буруутган УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хорьж шалгах шийдвэр гаргасан байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж