Бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсчээ

Завхан аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл есдүгээр сарын 1-ний байдлаар долоон тэрбум 59.2 сая төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 21.9 хувиар буюу 1269.2 сая төгрөгөөр өсчээ. Ийнхүү үзүүлэлт өсөх болсон шалтгаан нь тус аймгийн Дөрвөлжин, Ургамал суманд 150 квт-ын хүчин чадалтай нарны зайн станцууд ажиллан эрчим хүчний эх үүсвэрүүдээр хангагдсантай холбоотой аж.  Өнгөрсөн наймдугаар сард Завхан аймагт гурван сум дизель станцын цахилгаанаар хангагдаж, Тайшир, Богдын голын хоёр мвт, Идэрийн голын 375 квт, Хүнгүйн голын 111 квт, Галуутайн голын 150квт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцууд ажиллаж эхэлсэн нь үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нөхцөл боломжоор хангаж өгчээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж