Ургац хураах ажилд батлан хамгаалах салбараас оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Ургац хураах ажилд батлан хамгаалах салбараас оролцож байна

Ургац хураалтын явц хэвийн үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн мэдээгээр үр тарианы хураалт 45 хувь, төмсний хураалт 68.4 хувь байгаа бол хүнсний ногооны хураалт 75.9 хувьтай байгаа ажээ.

Ургацын урьдчилсан балансаар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419.1 мянган тонн буудай, 174.3 мянган тонн төмс, 90.5 мянган тонн хүнсний ногоо, 8.9 мянган тонн тосны ургамал, 23.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтсон байна.

Цаашид ирэх сарын 1-н гэхэд ургац хураалтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн ба цаг агаарын байдал хүндрэл учруулахгүй бол хугацаандаа амжина гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Түүнчлэн ургац хураалтын ажилд Батлан хамгаалах салбараас нийтдээ гурван аймгийн 42 аж ахуйн нэгж байгууллагын 1314 бие бүрэлдэхүүнийг 20-30 хоногийн хугацаатай ажиллуулахаар гэрээ хийн, ажлаа эхлүүлсэн байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж