Бангладешт шатахууны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Бангладешт шатахууны үнэ нэмэгджээ

Бангладешт шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн сөрөг хүчний эвсэл бүх нийтийг хамарсан ажил хаялтад уриалсан байна. Улс орон даяар өрнөсөн ажил хаялт зам тээврийн үйлчилгээг хааж, сургууль, бизнесийн байгууллагууд ажил хаялтад нэгдсэн байна.

Ийнхүү бүх нийтийн ажил хаялт зарласнаас үүдэн хөл хөдөлгөөнд дарагдаж байдаг Бангладешийн нийслэл Дака хот өчигдөр хүнгүй мэт байсан гэнэ. Засгийн газар нь түлш шатахуун, хийн үнийг нэмэх шийдвэр гаргасан нь сөрөг хүчний Үндэсний намын эсэргүүцэлтэй тулгарч, исламын төлөөх намын бүлгүүд ажил хаялт зарлахаар санал нэгдсэн байна. Дака хотын цагдаагийн газрын дарга ажил хаялтын үеэр эсэргүүцлийн хөдөлгөөн гарч үймээн дэгдэхээс урьдчилан сэргийлж хамгаалалтад 13,000 цагдаагийн ажилтан гарсан гэж мэдэгдсэн байна. Бүх  нийтийн ажил хаялт зарласан сөрөг хүчний нам ажил хаялтын үеэр хүчирхийлэл, халдлага гарах ёсгүй гэж цагдаагийнханд анхааруулсан гэнэ. Сөрөг хүчний намын нарийн бичгийн дарга "Иргэд инфляцийн дарамтыг яая гэж байхад Засгийн газар түлш шатахууны үнийг нэмэх шийдвэр гаргасан нь байж боломгүй зүйл” гэжээ. Харин Бангладешийн Засгийн газар  ажил хаялтыг ямар ч үндэслэлгүй гэж мэдэгдсэн байна. Эрх баригч Авами лигийн нарийн бичгийн дарга нь  тус улсын түлш шатахууны үнэ олон улсын зах зээлийн үнээс харьцангуй хямд гэж үзсэн байна. Бангладешт нэг литр шатахуун 1.06 ам.долларын үнэтэй байгаа аж.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж