Архи байгаа цагт уусаар л байх болно

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Архи байгаа цагт уусаар л байх болно

Монгол Улс архинд живж байгаа юм байна. Өсвөр насны 7000 хүүхдэд хийсэн судалгаанаас үзвэл тэдний 71 хувь нь архи ууж үзсэн гэсэн байх юм. Харин архи уух болсон шалтгаанаа “зүгээр л дуурайгаад” гэж хариулсан нь олонх нь гэнэ. Аливаа улс үндэстний долоон хувь нь архинд донтвол үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаагийн илрэл гэж үздэг аж. Тэгвэл манайхны хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 гаруй хувь нь архинд донтох өвчтэй гэж байна шүү. Ингээд бодохоор нөгөө үндэсний аюулгүй байдал чинь алдагддагаа алдагдаад дуусч байгаа юм биш үү. Гэхдээ манайхаан са­наагаар битгий унаарай. Бид угаа­саа л ийм байсан шүү дээ. Архи бол идээний дээж биз дээ. Идээний дээ­жийн хажууд үндэсний аюул­гүй байдал бол яамай. Олим­пийн аварга төрөхөд төр зас­гийн тэргүүнүүд ямархуу бай­дал­тай ард түмэнтэйгээ мэн­дэл­лээ. Энд тэнд­хийн тоглолт дээр урла­гийн одод согтуу гарч ирээд л дуулдаг шүү дээ. Бид ч алга ташаад л, дахиулаад бай­даг. Тэгэхээр дээрх судалгаанд хам­рагдсан хүүхдүүд архи уух нь аргагүй юм биш үү. Ээж, аав нь ууна. Хайрлаж биширдэг урлагийнхан нь ууна. Төрийн түшээд нь ард түмэнтэйгээ согтуу мэндчилнэ. Даган дуу­райдаг бүх хүмүүс нь ар­хи ууж байхад тэдэнд архи уух сэдэл төрөхгүй байх ямар ч үндэс байхгүй шүү дээ. Хамгийн энгийн жишээ л гэхэд энд тэндхийн шар айрагний баярт манай урлагийнхан очиж дуулдаг, архины компанийн нээлт дээр эрхэм УИХ-ын гишүүд эхнэрээ дагуулаад л давхиад очиж байхад өсвөр насныхан тэр бүгдийг үзэж харж, сонсож байгаа гээд бод доо. “Архины үйлдвэр нээгдэж байна” гэж сонссоноос “Хаагд­лаа”, “Хаа­лаа” гэж лав сүүлийн үед сонсоогүй юм байна. Ийм нийгэмд архи ууж үзээгүй хүүхэд байна гэ­вэл сонин л юм болно. Яах вэ, энэ архитай тэмцээд бай­гаа хэсэг бүлэг хүмүүс, газ­рууд байдаг. Гэхдээ өн­гөн талын л ажил хийгээд бай­хаас гүн рүү нь хандсан то­­моохон ажил хийхгүй л бай­на. Баарыг шөнийн 00 цагт хааж, оюутан залуучуудад ар­хины эсрэг лекц уншиж, архи заруулдаггүй өдөртэй бол­госон ч нийлүүлэлт нь бай­гаа учраас архи уудаг хүн бай­саар л байна. Ер нь л архи бол идээний дээж юм даа, уу, уу.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж