Сагсан бөмбөгийн дээд лиг “Pepsi”-гээр овоглоно

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн дээд лиг “Pepsi”-гээр овоглоно











Монголын сагсан
бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн энэ
жилээс
“Pepsi National League” нэрээр зохиогдох болжээ. Өнгөрсөн
жил  МСБХ
“Monnis” групптэй хамтран ажиллаж, дээд лигийн тэмцээнийг
“Ниссан Премьер лиг” нэрээр зохион байгуулсан бол энэ жилээс
“Pepsi” компанитай хамтран ажиллах болжээ. Уламжлал
ёсоор сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн он гараад эхэлнэ. Харин үүнээс өмнө
буюу ирэх аравдугаар сараас сагсан бөмбөг сонирхогч хэн бүхний өмнө нээлттэй
хөгжлийн лигийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Үндэсний дээд лиг буюу
“Pepsi
National League”т өрсөлдөх тамирчдын
залгамж халгаа, ур чадвартай шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор зохион
байгуулах
“Pepsi D League”
амжилттай оролцсон шилдэг тамирчдыг Биеийн тамир, спортын газрын цол зэрэг
олгуулах комисст хандаж, цол олгуулахаас гадна улсын болон залуучуудын шигшээ
багийг бүрдүүлэх ажээ.

Мөн Монголын
сагсан бөмбөгийн холбооноос
“Pepsi” компанитай хамтран үндэсний дээд лиг болон хөгжлийн лигээс гадна
нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд
“Pepsi Junior
League”, их, дээд сургуулийн нэг,
хоёрдугаар дамжааны оюутан залуусын дунд
“Pepsi College League” тэмцээнийг зохион байгуулахаар
төлөвлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж