“DCH” компани тендерт ялсан ч гүйцэтгэл муутай байна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

“DCH” компани тендерт ялсан ч гүйцэтгэл муутай байна

Энэ жил нийслэлийн хүн ам ихтэй хороодыг хувааж, шинээр 11 хороог
байгуулсан. Арван хорооны шинэ цогцолборын барилгын ажилд тендер
зарласан. Харин тендерт шалгарсан байгууллагуудын барилгын явц
удаашралтай байгааг саяхан болж өнгөрсөн хотын шуурхай хуралдаан дээр
хэлсэн байна. Учир нь эдгээр тендерээс Баянзүрх дүүргийн 25 дугаар
хороо, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 30
дугаар хорооны цогцолборын барилгын тендерийг “DCH” гэх ганцхан компани
авсан гэнэ. Гэвч өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны
цогцолбор барих ажил 40 хувьтай, Сүхбаатар дүүргийн хорооны барилгын
ажил огт эхлээгүй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны цогцолборын
барилгын ажил дөнгөж 20 хувьтай байгаа аж. Эдгээр тендерийн сонгон
шалгаруулалтын ажил хуудуутай болсон хэмээн холбогдох албаны хүмүүс ам
муутай байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж