Хятад сансрын лабораториа хөөргөнө

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Хятад сансрын лабораториа хөөргөнө

Хятад “Тяньгун 1” (Tiangong, буюу “Тэнгэрийн харш”) сансрын лабораторийг 2011 оны есдүгээр сарын 27-30-ны хооронд хөөргөх гэж байгаа тухай “Синьхуа” агентлаг дамжуулав. Түүний хөөргөх бэлтгэл ид өрнөж байна. “Чанжэн II-F” (Long-March II-F) пуужин хөөргөгчөөр “Тяньгун 1” модулийг дэлхий орчмын тойрог замд гаргана.

Анх түүнийг наймдугаар сард хөөргөхөөр шийдсэн байсан боловч “Чанчэн 2-C” пуужин тээгч “Шизянь” SJ-11-04 хиймэл дугуулийг тойрог замд оруулж чадаагүй учраас энэ нислэгийг хойшлуулсан байлаа. “Тяньгун 1” нь 8,5 тоннын жинтэй бөгөөд тойрог замд хоёр жил орчим ажиллаж тэр хугацаанд гурван удаа түүнд сансрын нисгэгчидтэй хөлгүүдийг залгах ажээ. Дараа нь “Тяньгун 2” ба “Тяньгун 3” лабораториудыг Хятад нисгэхээр төлөвлөжээ. Ажиллагааны хувьд тэр нь Зөвлөлтийн “Салют” станцуудтай адилхан гэнэ.


Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж