Бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Бэлчээрийг гэрээний дагуу ашиглуулна

Мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төслийн явцын мэдээг өчигдөр танилцууллаа. 2008 оноос хэрэгжиж байгаа эл төслийн хэрэгжүүлэгч байгууллагаар “Бодлого судлалын төв” төрийн бус байгууллага ажиллаж байгаа юм. Уг төсөл нь сүүлийн өргөтгөлөөр Өвөрхангай аймгийн Хархорин сум, Дорнод аймгийн Чойбалсан сумын зэрэг хэд хэдэн сумдад хэрэгжүүлэн малчидтай зөвшилцөх уулзалт хийж, төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулжээ. Мөн дээрх сумдад төслийн мэдээллийг түгээх цэгийг байгуулжээ. Дорнод, Хархорин орчмын бүс нутагт малчдын бүлэг шалгаруулахад дэмжлэг үзүүлэх, хот орчмын бэлчээрийг гэрээгээр ашиглуулах зорилготой уг төслийг 2013 он хүртэл хэрэгжүүлух юм байна. Төслийн хүрээнд 329 өргөдөл хүлээн авсан бөгөөд үүнээс 165 бүлгийг сонгон төсөлд хамруулах аж.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж