Ерөнхий сайд хагас коксжсон түлшний үйлдвэртэй танилцав

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд хагас коксжсон түлшний үйлдвэртэй танилцав

Ерөнхий сайд С.Батболд “ТЭЦ-2” ТӨК-ийг түшиглэн байгуулж буй хагас коксжсон түлшний үйлдвэртэй өчигдөр танилцлаа. Улсын төсвөөс 17 тэрбум төгрөг гарган барьж буй үйлдвэрийн  ажлын явц одоогоор 60 хувьтай байгаа аж. Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр утаагүй түлшийг хэрэглээнд оруулах асуудлыг эхний шатанд амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Дараагийн алхам болох АНУ-ын “ММС”-ийн тусламжтайгаар утаагүй технологид суурилсан, утааг эрс багасгах төслийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Түлшний үйлдвэрийн тухайд  шинэ он гарахаас өмнө ашиглалтад орж, эхний ээлжийн бүтээгдэхүүнүүдээ иргэдэд хүргэж эхлэх юм.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж