Европ-Монголын худалдааны санхүүжилтыг Голомт, BHF банкууд дэмжинэ
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Европ стандарт, технологийг Монголд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх нэгэн чухал хөшүүрэг ХБНГУ-ын BHF банк Голомт банкны хооронд байгуулсан “Экспортын санхүүжилтийн гэрээ” боллоо.
Европ-Монголын хоорондох бараа эргэлт, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг эрчимжүүлэх зорилготой уг гэрээ нь сүүлийн үеийн техник, технологи экспортлогчид хугацаа алдалгүй, цаг хугацаанд нь санхүүжилтээ авах боломжийг олгодог бол импортлогчийн хувьд урт хугацаанд бага хэмжээгээр зээлээ эргүүлэн төлөх боломжийг олгодгоороо давуу талтай юм.
Голомт банк энэ төрлийн гэрээг сар гаруйхны өмнө Commerzbank-тай байгуулсан бөгөөд Credit Suisse, Czech Export Bank, Komercni Bank of Czech Republic зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
Олон улсын хөрөнгө оруулагчид болон санхүүгийн байгууллагуудын анхаарлын төвд буй 2011 оны Монгол Улсын шилдэг банк ийнхүү BHF банктай хамтран Европ-Монголын экспортын санхүүжилтэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.