Гурвын даваанд 1504 бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Гурвын даваанд 1504 бөх барилдана

Монголын үндэсний бөхийн холбооноос 4096 бөхийг нэгэн зэрэг барилдуулж, үндэсний бөхийг Гиннесийн номд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Улс орон даяар өрнөсөн бөхийн бүртгэлд 6000 гаруй бөх бүртгүүлсэн учир 6002 бөхийг барилдуулах болсон юм. Улмаар энэ сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн 6002 бөхийн барилдааны гурвын даваа өнөөдрөөс “Бөхийн өргөө”-нд эхэлж байна. Нийт 13 даваатай Гиннесийн бөхийн барилдааны гурвын даваанд 1504 бөх зодоглоно. Гурвын даваанаас эхлэн бөхчүүд ам авч барилдах ба өнөөдөр өндөрлөж, маргаашнаас дөрвийн даваа эхлэх юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж