Барак Обама түүхэнд дахин нэг удаагаа тэргүүлсэн үзүүлэлтээр бичигдэв. Одоо тэрээр Цагаан ордонд шар айраг эсгэж байгаа анхны ерөнхийлөгч боллоо. Шар айраг эсгэхийн тулд тэр бичил тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр худалдан авч байрлуулжээ. Шар айргаа тэрээр White House Honey Ale гэж нэрлэсэн ба Цагаан ордон дахь зөгийн аж ахуйн балнаас тэр шар айргаа нэрж байгаа гэнэ.
Ерөнхийлөгчийн Элийг анх амссан хүн нь цэргийн баатар, бага дарга Дакота Мейер болжээ. Мөн Элийн эхний 90 шил шар айргийг Цагаан ордны нэгэн хүлээн авалт дээр зочдод санал болгох гэсэн боловч ерөнхийлөгч шар айргийн үйлдвэрлэл эрхлэх лицензгүйг санаад Обамагийн шар айргийг ширээнээс хураасан байв.
Ш.МЯГМАР
"Ардын эрх" сонин