Белоруссийн эрх баригчид хүнсний үнэ нэмэв

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Белоруссийн эрх баригчид хүнсний үнэ нэмэв

Өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнийг нэмсэн шийдвэрийг Белорусь гаргасан байна. Тухайлбал талх, гурилан бүтээгдэхүүн, сүү, тарагний үнэ 10 хувиар, үхрийн ба гахайны мах 20 хувиар тус тус өсчээ. 

Хиам бусад махан бүтээгдэхүүний үнэ хэрхэн өсөх нь одоогоор тодорхойгүй. Сүүлийн удаа эдгээр бүтээгдэхүүний үнэ наймдугаар сарын эхээр таван хувиар нэмэгдсэн байв. Мөн түүнчлэн Эдийн засгийн яамны № 152 тоот тогтоолоор Белорусийн болон гадаадын тамхины үнэ 50 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Белорусийн статистикийн газрын мэдээгээр энэ жилийн наймдугаар сард инфляци өмнөх сарынхаасаа 8,9 хувиар, өнгөрсөн оны сүүлчээс 53 хувиар нэмэгдсэн байна.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж