Бөхчүүд ордонд зочилж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Бөхчүүд ордонд зочилж байна

Гиннесийн номд Монгол бөхөө бүртгүүлэхээр зодоглосон 6002 бөхийн түрүүч Төрийн ордонд зочилж байна. Тойрог тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдээр лоббидуулан тэд ийнхүү Төрийн ордонд морилж наадмаар адис хүртдэг есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж байгаа юм. Ордны коридороор улаан, цэнхэр, ногоон, шаргал, хүрэн гээд тод өнгийн дээлтэй, дөрвөн талт малгайтай ханхар эрс аажуу хөшингө алхаагаар цуван явах нь албаны хослол өмсч яаруу давчуу холхих төрийн түшээдээс эрс ялгарч байв. Бөхийн дэвжээнд анх зодоглож буй залууст есөн хөлт цагаан тугандаа мөргөх нь ихэд бэлгэшээлтэй хэрэг болж байгааг тэд хэлж байлаа.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж