Эрчүүд сексээс гадна өөр юу боддог вэ?

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Эрчүүд сексээс гадна өөр юу боддог вэ?

Дэлхийн олон оронд бестселлер болж, хүүхнүүдийн ярианы гол сэдэв болсон “Эрчүүд сексээс гадна өөр юу боддог вэ?” хэмээх ном монгол хэл дээр худалдаанд гарлаа. Үргэлж сонин хачныг сэдэн, хавь ойрынхноо цочоож байдаг Шеридан Симоув “Дэлгээд үз, та баттай бас цочирдмоор үнэнийг мэдээд гайхан алмайрах болно” хэмээн баталгаатай хэлж байна.

Номын тайлбар дээр “Мянга мянган жилийн турш хүн төрөлхтөн эр, эм хүмүүсийн хоорондын ялгааг гайхан шагшсаар ирсэн. Эм хүйстэн сэтгэл хөдлөл, танин мэдэхүй, нийгэмших зэрэг ихэнх талаараа эр хүйстнээс хавьгүй илүү гэдэг нь хүн бүрт тодорхой. Гэвч өнөөдрийг хүртэл эр хүний бодол дахь нарийн төвөгтэй нууц нь шинжлэх ухааныг хуурсаар ирсэн. Эрчүүд үнэндээ “секс”-ээс өөр юу боддог юм бол оо? Энэхүү чухал нээлтийн эхлэлийг тавьсан номондоо проф. Шэридан Симоув эр хүний оюун бодлын гүн дэх нууцыг нээлээ. Олон жилийн амаргүй судалгааны үр дүнд тэрээр эрчүүд сексээс өөр яг юу боддог болохыг нарийн тогтоож чаджээ. Проф. Симоув эр хүний оюун бодлыг дэлгэсэн ном мэтээр чадварлагаар нээж, үүний үр дүнд 1000 жилийн нууцын түгжээг мулталлаа” гэжээ.

Энэхүү бестселлерийг “Инжинаш Паблишинг” компани зохиогчийн эрхийн дагуу орчуулан хэвлэсэн бөгөөд уг номын зохиогч нь удахгүй Монголд ирж, номоо сурталчлах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж