“Соронз”-ын уншигчдад хүргэх үг

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

“Соронз”-ын уншигчдад хүргэх үг

Одоогоос хоёр жил гаруйн өмнө үүсэн байгуулагдсан сэтгүүлийн маань нэрийг хүмүүс их л хачирхан хүлээж авсан сан. Ямар нэг төмөр , аль эсвэл Соронзонгомбо хааны гэдэг шиг гэж ирээд л шүүмжилж байв. Гэвч цаг хугацааны эрхээр бидний уйгагүй хөдөлмөрийн үр дүн гарч “Соронз” гэсэн нэр хэдийнэ танил болсон төдийгүй биднийг хэн нэгэн “том хүний нэртэй” хавчуулах сонирхол багагүй дарамт учруулсан ч “бор зүрхээрээ” явсан “Соронз”-ынхон өнөөдөр нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болж чадав. Тэр ч байтугай бидний өнгө аясыг тэр чигээр нь хуулбарлагчид гарч ирсэн ч “Соронз”-ынхон захиалга борлуулалтаараа өдийг хүртэл тэргүүлсээр байгаа нь уншигчдын маань үнэлгээ. Бид өндөрт дүүлэх тусам хариуцлагаа улам мэдрэхийг хүсдэг. Хэдийгээр Монголд папарацци гэж сүржин тодотгол өгөх албагүй ч бүхэл бүтэн 40-н дугаарыг бүтээх явцад чамгүй их адал явдалтай учирч, бас ч үгүй дуулиан шуугианыг дараалан тарьж байв. Сэтгүүлчдэд хаалттай хурим, хүлээн авалт, нэгэнт бий болсон дээдсийн хүрээллийн тансаглалын тухай аль болох сортоотой хандаж, шинэ бүхний төлөө тэмүүлсэн бидний оролдлогууд амжилт дагуулсаар байгаад бид баяртай байдаг юм. Хэдийгээр зарим нэгнийх нь хувьд энэ нь “хор хар дагуулсан” сэдэв байж болох ч, уул уурхай алт эрдэнэсийнхээ буянаар баян хоосны ялгаа хэт газар авсан өнөөгийн нийгэмд бид гэрэл гэгээ рүү тэмүүлэхийг хүсч явдаг. Тиймээс л “Соронз” сэтгүүлийн дугаар бүрийг эрэл сурал болж олж авдаг уншигч олноо хүндэтгэж бид гадаадад байгаа олон Монголчууддаа тун удахгүй электрон хувилбараар хүрэх гэж буй баярт мэдээгээ дуулгая! Мөн бид “Соронз” сэтгүүлээс эрхлэн гаргаж буй шинэхэн сэтгүүлийнхээ нээлтийг тун удахгүй хийх гэж байна. Энэ мэт амжилт ололтоор дүүрэн байгаа манай хамт олон 14-хоногт тогтмол уншигч олондоо хүрдэг төдийгүй улиралд 6-н дугаар гардаг манай сэтгүүлийг 24000-аар захиалах боломжтой. Чухамдаа эрхлэгчийн маань хамгийн дуртай тоо болох 40-дэх дугаарт ямархүү халуун мэдээллүүд орсныг энд дуулгая!  2010-онд “Интерном” их дэлгүүрийн шилдэг сэтгүүлээр шалгарсан манай сэтгүүл шинэ дугаарынхаа “Hot news” буланд дээдсийн хүүхнүүдийг тураах хичээлээрээ хуйлруулж буй П.Анужин багшаас болж Монголын нэртэй топ модель, гавьяат дуучин хатагтай нар ухаан алдаж унасан тухай дуулгаж байна. Мөн топ модель Ч.Туяацэцэгийн сүйт залуу Г.Гансүх анх удаа “Соронз”-ын папараццид өртсөн бөгөөд супер од Двайт Ховард Монголд зочлохдоо хулгайд өртсөнийг, дуучин С.Сэрчмаа албан ёсоор Монголдоо суурьшиж, дуучин С.Жавхлантай хамтран дуулахаар болсон гээд хамгийн сүүлийн үеийн дуулиант үйл явдлуудыг та зөвхөн “Соронз”-оос мэдэх болно. Үүний зэрэгцээ олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёр дахь хүүгээ өлгийдөж авсан тухай, “Эрдэнэс Таван толгой”-н Б.Энэбиш блогчин хүргэнтэй болж, даруухан хуримласныг сонирхолтой фото зургийн хамт хүргэхийн зэрэгцээ энэ намрын халуухан скандалын эздийг тодруулсан бөгөөд ТӨХ-ны Д.Сугар дарга, УИХ-ын гишүүн Х.Наранхүү нарыг онцоллоо. Цаг үргэлж шинэ содон хүмүүсийг танилцуулж байдаг “Соронз” энэ удаа С.Ламбаа сайдын референт охин, “Мишээл” төвийн жинхэнэ эзэн гээд олон сонирхолтой хүмүүсийг танилцуулж байна. Зөвхөн өнгө мөнгийг биш оюунлаг хүчирхэг хүмүүсийг ч дурандаа буулгадаг “Соронз” энэ удаа “Эрчүүдийг ялсан хуульч хүүхнүүд” буюу Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Сарантуяа, дэд сайд В.Удвал, “Отгон тэнгэр”-ийн Д.Нарантуяа, хуульч Ш.Солонго хатагтай гээд хуулийн судсыг атгасан шилдэг хатагтай нарын сонирхолтой намтрыг дэлгэж байна. Үүний зэрэгцээ даргын суудалд доод тал нь хорин жил тухалсан “Мөнхийн суудлын эзэд”-ийг онцолсон бөгөөд “Найрамдал” зуслагийн Т.Түвшин, “Залуучуудын холбоо”-Ц.Зоригтбаатар гээд ганхашгүй суудалтай эрхмүүдийн сонирхолтой нийтлэл, фото зургийг та зөвхөн “Соронз”-оос шимтэх болно. Шинэ дугаарын зочноор “Сентоза”-гийн С.Одонтуяа буюу эрүүл мэндийн сайдын зөвлөх хатагтайг урьж гүзээн дотор хонины толгой чанаж ядаргаагаа тайлдаг гээд бүсгүй хүний гоо үзэсгэлэнгээ хадгалах нууцаас нь хуваалцсан юм. Харин “Гол дүр” буланд “Камертон”-ы Л.Ган-Эрдэнэ оролцож уран бүтээл, хувийн амьдралынхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэн. Энэ мэтчилэн салбар бүрийн шинэ содон үйл явдал, дуулианы эздийг хуудас алгасалгүй нийтэлдэг заншлаараа 100-н саяын төмөр хүлэгтэй, 64-н ажилтантай топ моделийг дурандаж, дуучин Д.Оюунтүлхүүрийн дүүгийн хуримны сонин хачин, олны танил эрлийзүүдийн онцлог гээд олон сонирхолтой мэдээллийг багтаасан “Соронз” сэтгүүлээ амжиж захиалаарай.

Хүндэтгэсэн Ерөнхий редактор Т.Монголзаяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж