Одоогоос гурван
жилийн өмнө "SS" клубт
үйлчлүүлсэн
Худалдаа хөгжлийн банк, "Сүү" компанийн 130 гаруй ажилчин хоолондоо хордсон хэрэг гарч байсан. Уг хэрэг гурван жил дамнаж, өчигдөр гэм буруутай этгээдүүдэд ял оноолоо. Өчигдөр
Хан-Уул дүүргийн шүүхээс дээрх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн
172.2-т заасан үндэслэлээр "SS" клубын захирал н.Бүжидмаад
зургаа, менежер Б.Гэрэлмаад 5.6 жилийн хорих ял ногдуулав. Энэхүү ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд тус бүр гурван жил нь хасагдаж, 2,6-3 жилийн ялыг
биеэр эдлэх болжээ. Мөн шүүхээс хохирогч
болох Худалдаа хөгжлийн банк болон "Сүү" компанийн ажилчдад "SS" клубынхан 15-25 сая төгрөг төлөхийг үүрэг болгосон байна.

С.Отгон