УИХ-ын дарга Ховд явлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Ховд явлаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт ажиллахаар өнөөдөр нийслэлээс мордож байна. Тэрбээр энэ сарын 23-27-ны өдрүүдэд Ховд аймагт томилолтоор ажиллаж, орон нутгийн цаг үеийн ажлын явцыг үзэж иргэд сонгогчидтойгоо уулзана. Өнөөдөр аймгийн төвийн цахилгаан, дулааны хангамж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах юм байна.

Д.Дэмбэрэл дарга Ховд аймгийн Чандмань, Зэрэг сумаар орж орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзахаар төлөвлөжээ. Бас Манхан суманд болох морин хуурын "Ихэлийн эгшиглэн" уралдааны хаалтад оролцох юм.  

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж