“Сэлэнгэ үйлдвэрлэл технологийн паркийн техник, эдийн засгийн үндэслэл” нэртэй судалгааны ажлыг ШУТИС-ийн багш нарын баг амжилттай хийж дуусгажээ. Үүнд, ХХААХҮЯ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ хамтран бодлого, чиглэл, саналаа тусгасан байна. Уг ажлын хүрээнд, Сүхбаатар суманд картон хайрцаг, цаасан шошго, хүнсний ногоо даршлах, сүү боловсруулах үйлдвэр, Алтанбулаг суманд хаймран хавтан бэлтгэх үйлдвэр, Шаамар суманд хүлэмжийн аж ахуй, ногооны зоорь, жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр, Цагааннуур суманд тэжээлийн үйлдвэр, Сайхан суманл хөнгөн бетоны болон цементийн үйлдвэр, Ерөө суманд мод боловсруулах үйлдвэр, Мандал суманд био нүүрсэн бордооны үлйдвэр тус тус байгуулагдах аж. Энэхүү үйлдвэр технологийн паркийг байгуулахад 22.6 тэрбум шаардагдах тооцоо гарсан ба эл хөрөнгийн асуудлыг Засгийн газрын хөрөнгө оруулалт болон хөрөнгийн чадвартай бизнес эрхлэгчийн туслалцаатайгаар хийх юм байна.
А.Зул