“Нэг ардчилал”-ынхан Увсчуудтай уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

“Нэг ардчилал”-ынхан Увсчуудтай уулзалт хийлээ

Ардчилсан намын дэргэдэх “Нэг ардчилал” клубаас зохион байгуулж байгаа “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” уулзалт, ярилцлага энэ есдүгээр сарын 19-нд Увс аймгийн “Ойрад” театрт боллоо. Тус аймагт ес дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү уулзалтыг аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр,  Ховд аймгийн АН-ын дарга  н.Пүрэвдорж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн АН-ын дарга  н.Пүрэвдаваа нар удирдан явуулсан юм. Энэ үеэр “Хариуцлагатай төр-Аюулгүй оршихын баталгаа”, “Өрсөлдөх чадвар ба иргэнд суурилсан хөгжил” сэдвээр МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэг, АН-ын ҮЗХ-ны гишүүн Н.Туяа нар илтгэл тавьсан юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ард иргэдийн сонирхсон асуултанд хариулж, чөлөөт ярилцлага өрнүүлэв. Түүнчлэн үдэш тус аймгийн  Ардчилалын ордны өмнөх талбайд шоу тоглолт болж, “Чоно” хамтлагийн залуус ая дуугаа өргөсөн юм. Дараагийн өдөр нь “Нэг ардчилал” клубынхан Увс аймгийн оюутан, залуустай уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж