Улсын филармони өвөл цагийн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Улсын филармони өвөл цагийн нээлтээ хийнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони өвөл цагийн нээлтээ ирэх аравдугаар сарын 16-нд хийхээр болжээ.  40 дэх жилийнхээ өвөл цагийн нээлтийг Улсын филармонийнхон “Баян монгол” чуулга, Морин хуурын чуулгын хамтын тоглолтоор эхлүүлэх гэнэ. Ирэх онд Монгол Улсын морин хуурын чуулга нь 20 нас хүрэх төдийгүй, ойн хүрээнд хэд, хэдэн тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус чуулгын уран бүтээлчид 15 жилийн ойн хүрээнд дөрвөн томоохон тоглолт хийж байсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж