Наагий студитэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Наагий студитэй болжээ

“Цасан дээр” дуугаараа анх олонд танигдсан “Take Off” хамтлагийнхан сүүлийн хэдэн жил тус тусын уран бүтээлээ хийх болсон. Хамтлагийн ахлагч Баясук өөрийн бие даасан цомгийг гаргасан бол Л.Нарангэрэл буюу Наагий студитэй болжээ. Тэрбээр өөрийн студиэ “Эрхэс” хэмээн нэрлэсэн ба энэ нь хүүгийнх нэр гэнэ.

Одоогоор Наагий өөрийн уран бүтээлээс илүү шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих, клип, богино хэмжээний кино зэрэгт анхаарлаа хандуулан студийн ажил гээд завгүй байгаа гэнэ.

Харин “Take Off” хамтлагийн хувьд албан ёсоор тараагүй байгаа төдийгүй, нэг л өдөр хамтлагийнхаа шинэ уран бүтээлд орно хэмээн тэд амалж байгаа юм.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж