Путины найзын хамтрагч түншид Москвагийн метрог өгч байна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Путины найзын хамтрагч түншид Москвагийн метрог өгч байна

Ерөнхий сайдын жүдогийн хамтран барилдагч найз нь Францын Vinci компанийн хамт Москвагийн метрог барих ажилтай болж байна. Одоохондоо шийдвэр гараагүй. Ротенберг, Vinci хоёрын газар дор оруулахгүй гэх эргэлзээ бараг байхгүй. Тэр хоёр аль эртнээс Оросын тээврийн төсөл дээр ажиллаж байна. Тэд 66 тэрбум рублийн Москва-Петербургийн авто замыг Химикины ойгоор дамжуулан барьж дуулианы эзэн болоод байгаа юм.

Vinci компанийг Москвагийн метроны байгууламжид оруулах эсэх нь тодорхой болоогүй ч шаанс ихтэй. Хэрэв хэдэн жилийн өмнө уг компанийг замын хонгил бариулахад оруулахгүй байсан бол одоо тэр талаар нь метроны хамт ярих болжээ. Өнөөг хүртэл гадаадынхныг метроны байгууламжид оруулдаггүй байсан нь метро бол стратегийн байгууламж, улсын хяналтад байх ёстой гэдгээс хамааралтай байлаа. Гэтэл Vinci компанид нөлөө бүхий бизнесмен ба Владимир Путины найз Аркадий Ротенберг тусалж буй.

Компани нь  Москва-Петербургийн төлбөртэй авто замыг бариулж байгаа түүний  ажил хэргийн түнш бөгөөд Баруун-Хойд концессийн компанийн хамтран эзэмшигч нь юм байна. Метро барих Метрострой компани дангаараа ажлаа амжуулж чадахгүй нь ойлгомжтойгоос гадна Москвагийн өнөөгийн мэр Собянины хувьд метро бариулах ажил нь тэргүүн чиглэлд нь тооцогддог. Ойрын хоёр жилийн дотор метроны шинэ салааг бариулахад 300 тэрбум рубль гаргаж байна. Таван жилийн дотор 75 км-ийн шинэ шугам бариулах ёстой.

Vinci компани Метрострой ба Ротенбергтай хэрхэн хамтрах нь одоогоор мэдэгдэн зарлагдаагүй байна. Харин машины зогсоолын талаар нэлээдгүй тодорхой болсон. Таван жилийн дотор хоёр сая машины зогсоол барих бөгөөд энд хөрөнгө оруулагч нарыг татахаар эрх баригчид төлөвлөөд байгаа. Эхний худалдааг зарласан. Тэр нь 1520 машины  долоон гарааш барих бөгөөд нэг суудлыг нь 200 мянган рублиэр бий болгох ажээ. Үүний зэрэгцээ  уг компанид Шеремьетьево нисэх буудлын зогсоол ноогдсон тухай тэр өөрөө мэдээлжээ. Аркадий Ротенбергийн тусламжтайгаар Vinci Оросын зах зээлд орж байгаа нь Лужковын дараа улс төр судлаачдын ярьж байсныг гэрчилж байна. Москвагийн хяналт нь хотын бизнесменүүдэд биш Владимир Путинд ойр Холбооны төвшний хүмүүст аажмаар шилжинэ хэмээн тэдний хэлж байсан нь ийнхүү биелэлээ олж эхэлжээ. Москвагийн бизнест Роман Абрамовичийн бүтэц идэвхтэй оролцож байгаа бөгөөд Москвагийн банкийг Гадаад худалдааны банк нь залгиж байна. Аркадий Ротенбергийн машины зогсоолууд ба метроны бизнес, тэр Холбооны хэмжээний гэдгийн дэгжин үргэлжлэл болж байна хэмээн Московские Новости сонинд бичжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж