Буудалцаан хэсэгчлэн гарч байсан бол өнөөдөр их буугаар сөрөг хүчний Сана хотын төвийн лагерийг түүнд байрлах эмнэлгийнх нь хамт буудаж эхэлжээ. Сөрөг хүчнийхний Өөрчлөлтийн талбай гэж нэрлэсэн тэр талбар хот шигээ нам дор газар байрласан учир их буучид байрласан уул толгодын өндөрлөгөөс алган дээр тавьсан мэт харагдаж байна. Сана хотоос ирж байгаа мэдээгээр нийслэлийн өндөр байшингуудын дээвэрт Салехийн армийн мэргэн буучид байрлан үе үе амьд байнуудаа буудаж байгаа гэнэ.
Армийн галын дор энгийн хүмүүс улам улмаар нэрвэгдэн хэлмэгдэх болжээ. Гардаа цус нь урссан хүүгээ тэвэрсэн хүнийг гудамжинд харснаа Reuters-ийн сурвалжлагч мэдээлэв. Өрхийн тэргүүн хүнсний бараа авахаар машинтайгаа явж байгаад их бууны галд өрсөн байна. Түүний арван настай ба арван сартай хоёр хүү алагдсан байлаа. НҮБ-ын төлөөлөгчийн мэдээлснээр сөргөлдөөнд энгийн хүмүүс нэн ялангуяа хүүхдүүд хэлмэгдэх нь их болсон гэнэ. Саудын телевизид ажилладаг йемен гэрэл зурагчин толгойдоо буудуулан хөнөөгдсөн тухай мэдээ гарсан байв.
Йемений нийслэлд Персийн булангийн араб орнуудын Хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдель-Латиф аз-Зайани гэх бахрейн хүн ирсэн өдрүүдэд байдал ихээхэн хурцатжээ. Энэ байгууллага нь Йемен улсын хөрш зургааны орныг нэгтгэсэн бөгөөд сөргөлдөөний эхнээс байдлыг зохицуулахаар оролдож байгаа билээ. Түүний боловсруулсан баримтаар 69 настай ерөнхийлөгч Али Абдалла Салех эрх мэдлээ өгөөд өөртөө болон гэр бүлдээ аюулгүйн баталгаа авах ёстой байлаа.
Төрийн тэргүүн нь түүний эсрэг талынхны үйлдсэн террорын явцад шархдаад зургадугаар сарын эхээр Саудын Аравид эмчлүүлэхээр явсан юм. Тэнд түүний биеэс сумны хэлтэрхийг авах хэд хэдэн мэс засал хийжээ. Тэр террорын явцад хэд хэдэн өндөр тушаалтнууд шархадсан ба олон бие хамгаалагчид нь амиа алджээ. Гэлээ ч үүний дараа Али Абдалла Салех 33 жилийнхээ засаг барилтаас татгалзаагүй байна. Тэрээр эрх баригч “Бүх нийтийн ард түмний конгресс” нөлөөгөө алдаагүй улс орны ирээдүйг тодорхойлоход оролцох ёстой гэж зүтгэж байна.
Сөрөг хүчин өөрийн зүгээс ерөнхийлөгч бүрэн эрхээ орлогч Абдер-Раббо аль-Гадид шилжүүлэн өгөхийг шаардаж байна. Үүний дараа шинэ сонгууль явуулах шилжилтийн хэдэн сар үргэлжлэх ёстой. Мөн тийм хувилбарыг олон улсын зуучлагчид дэмжиж байгаа. Энэ сарын 12-нд Али Абдалла Салех дэд ерөнхийлөгч Абдер-Раббо аль-Гадид сөрөг хүчинтэй хэлэлцээр хийх бүрэн эрхийг өгсний дараа байдал сайжирна гэсэн найдлага байлаа.
Бусад шаардлагуудыг шийдэхэд Салех удааширч байна. Салех хэд хэдэн удаа сөрөг хүчинтэй зөөрөөрөлд орно гээд дараа нь харигслалаа улам ширүүсгэж байлаа. Одоо тэр жагсагчдын эсрэг хүнд зэвсэг хэрэглэж эхэлснээр иргэний дайны эхлэлийг тавиад байна.
"Ардын эрх" сонин