Мөнгөжүүлсэн цэвэр усны үйлдвэрийг нэмнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Мөнгөжүүлсэн цэвэр усны үйлдвэрийг нэмнэ

Дархан хотод “Чандмань Эхлэл” ХХК–ийн мөнгөжүүлсэн цэвэр усны үйлдвэр нээгдэж, бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж эхэлснээс хойш хоёр сар гаруй болжээ. “Чандмань Эхлэл” компанийг тэтгэвэртээ гарсан ахмадууд энэхүү мөнгөжүүлсэн цэвэр усны үйлдвэрийг ажиллуулахын тулд байгуулсан аж. ШУА -ийн сурвалжлагч гишүүн, академич С.Баатар, То ван нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Б.Палам нарын дөчөөд жилийн эрдэм шинжилгээ судалгааны үр дүнд энэ хиймэл рашаан бий болсон. Одоогоор манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Дархан хотод өндөр настан, хүүхдүүд их авч хэрэглэж байна. Ялангуяа чихрийн шижин болон ходоодны өвчтэй, гэдэсний үрэвсэлтэй, таван цулын согогтой хүмүүс захиалгаар авч байна. Сүүлийн нэг сарын дотор бид мөнгөжүүлсэн цэвэр цэнгэг усаа хэрэглэгчдийн эрэлтэд тааруулж 10, 20 литрээр үйлдвэрлэн захиалгаар хүргэж байгаа гэнэ. Мөн энэ үйлдвэрийг зохион бүтээсэн С.Баатар, Б.Палам нарын эрдэмтэд Улаанбаатарт ийм үйлдвэрийг байгуулсан бөгөөд гурав дахь үйлдвэрийг Дарханд байгуулахад тусалсан аж. Тэд одоо Сэлэнгэ, Эрдэнэтэд ийм үйлдвэрийг байгуулахаар болж тэнд ажиллах хүмүүсийг Дарханы эл үйлдвэрт дадлагажуулан сургахаар болсон гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж