Агро паркийн суулгацууд ургалт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Агро паркийн суулгацууд ургалт сайтай байна

Дархан-Уул аймгийн Дархан сумын Агро паркийн агрономууд хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, чимэглэлийн мод, бутны үржүүлэг тариалах, хүнсний ногооны чиглэлээр шаталсан сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Уг сургалтад 334 иргэн оролцсон бол тус сумын 2, 3, 6,15 дугаар багийн 75 өрхийн 225 малчинд хоршоо байгуулахын давуу тал, бэлчээрийн менежмент, зээл төсөл, нарны үүсгүүрийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Энэ жилээс эхлэн тус хүлэмжид Африкаас гаралтай артишёк болон нэг настай 200 ширхаг усан үзмийн суулгацыг шинээр тарьжээ. Шинээр суулгасан эдгээр усан үзмийн суулгац нутагших нь сайн байж, ургацаа өгвөл ирэх жил нэг бутнаас 100 кг усан үзэм хураан авах боломжтой гэнэ.

Агро парктай “Газар шим”, “Миш маш” зэрэг томоохон компаниуд хамтран ажиллах санал тавьжээ. Сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх агро паркт 250 ширхэг хайлаас, 915 ширхэг голт бор, 167 ширхэг усан үзмийн суулгац, таван ширхэг мөнгөлөг улиас, 50 агч модыг тус тус тарьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж