Энхтайвны хөгжил ба Хятад, Монголын харилцаа

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Энхтайвны хөгжил ба Хятад, Монголын харилцаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шаолуны бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Нэг. Хятад орны энх тайвны хөгжлийн замнал

Хятад улс нь энх тайвны замаар хөгжиж, энэхүү хөгжлийн замыг тууштай баримтлахын зэрэгцээ дэлхийн энх тайвныг сахин хамгаалахын төлөө байсаар ирсэн төдийгүй, улс бүхэн хамтдаа цэцэглэн хөгжихэд идэвхитэй оролцон, туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн хэмээн дэлхий нийтэд удаа дараа тунхагласан билээ. Энх тайвны хөгжлийн замын утга учрыг бид Дэлхийн энх тайвныг сахин хамгаалснаар өөрийгөө хөгжүүлнэ. Өөрийгөө хөгжүүлснээр дэлхийн энх тайвныг сахин хамгаалах болно гэж ойлгох хэрэгтэй ба өөрийн хүч чадал, өөрчлөлт шинэчлэл, инновацид түшиглэн хөгжснөөр гадаадад нээлттэй байж бусад улс орны сайн талаас суралцах боломжтой юм. Мөн дэлхийн эдийн засгийн глобачиллын чиг урсгалд нийцүүлэн уялдуулж, улс орнуудтай харилцан ашигтай байдлаар ажиллаж, хамтдаа ялан дийлэх зарчмаар, харилцан хамтдаа хөгжин дэвшихийг эрмэлзэх, олон улсын нийгэмтэй хамтын хүчин чармайлт гаргаж, өнө удаан энх тайван, хамтдаа цэцэглэн хөгжсөн хорвоо дэлхийг бүтээн байгуулах утга агуулгыг агуулж байна гэж Хятадын тал үзэж байна. Шинэ Хятад улс байгуулагдсаны 60 жил, ялангуяа шинэчлэл өөрчлөлт, нээлттэй бодлого хэрэгжсэний 30 жилийн хугацаанд Хятадын ард түмнийг цаг үеийн өөрчлөлд хөл нийлүүлэн шантрашгүй хичээж, өөрийн болон бусад улс орнуудаас тасралтгүй суралцан, хөгжил дэвшлийг нь туршлага, сургамж болгож, хүн төрөлхтөний нийгмийн хөгжлийн зарчмыг гүн гүнзгий танин мэдсэний үндсэн дээр өөрийн улсад нийцэх хөгжлийн замыг олж авах явдал юм. Энэхүү зам нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжих, өөртөө тулгуурлаж хөгжих, нээлттэй хөгжих, энх тайвнаар хөгжих, хамтын ажиллгаагаар хөгжих, хамтаар хөгжих гэсэн ил тод зарчмын онцлоготой юм.

Хоёр. Хятадын энх тайвны хөгжлийн ололт ба амжилт

Хятад улс нь энх тайвны хөгжлийн замаар өргөн хүрээнд гүн гүнзгий  өөрчлөлт хувьсгалыг гаргаж, хөгжлийн бахдам амжилтуудыг хүртсэн бөгөөд дэлхийн хөгжлийн цэцэглэл, тогтвортой байдалд чухал хувь нэмрээ оруулсан. Энэ нь Хятад болон дэлхий хооронд улам нягт уялдаа холбоог тогтоож чадсан билээ. 1978 оноос 2010 онд хүртэл Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 15 дахин нэмэгдэж 5.88 триллионд доллар хүрсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн 1.8 хувийг эзэлсэн байсан бол энэ нь 9.3 хувь болон өссөн байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн глобачилал болон бүс нутгийн интеграцид оролцож нээлттэй байх төвшин нь тасралтгүй дээшилж ирэв. Хятадын барааны эргэлт 1978 онд 20.6 тэрбум ам.доллар байсан бол 2010 онд 2.974 их наяд болж өссөн байна. 1979-2010 он хүртэл Хятад улс нийт 1.04838 их наяд ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэвтрүүлжээ. Өнөөдрийн байдлаар Хятад улс 163 улс оронтой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллгааны хоёр талын механизм байгуулаад байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж байна. Тухайлбал, 2001 онд ДХБ-д гишүүнээр элссэнээс хойш Хятад улс жилд дунджаар 750 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлосон бөгөөд энэ нь экспортлогч улсад 140 сая гаруй ажлын байр шинээр бий болгосон гэсэн үг юм. 2000 онд Хятадаас гадаадад шууд хийсэн санхүүгийн бус хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.долларт хүрэхгүй байсан бол 2010 онд 59 тэрбумд хүрсэн бөгөөд холбогдох улс орнуудын эдийн засагт жинтэй тус дэм үзүүлжээ. 2009 онд гадаадад байгаа Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүд 10.6 тэрбум ам.долларын татвар тушаасан байна. Азийн 1997 оны болон дэлхийг хамарсан 2008 оны санхүүгийн хямралаас хойш Хятад улс нь нөлөө бүхий хариуцлагатай том гүрэн гэдгээ харуулж, хүнд бэрхшээлд автсан улс орнуудад гар сунгаж тусалсан бөгөөд бүс нутаг болон дэлхийн эдийн засгийг санхүүгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмэр оруулав. Хятад улс мөн дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, глобачлалын сорилтод чухал үүрэг гүйцэтгэж байна. Хятад улс нь цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэхгүй, цөмийн зэвсэггүй орон болон бүс нутаг руу заналхийлахгүй гэдгээ ил тод амласан дэлхийн цорын ганц цөмтэй улс мөн. Хятад улс нь хоёр талын хамтын ажиллагаа явуулж, бүс нутаг болон дэд хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцсоноор Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын хөгжил цэцэглэлд тус дөхөм үзүүлсээр ирсэн юм.

Гурав. Хятад улсын энх тайвны хөгжлийг хэрэгжүүлэх зорилгууд

Улс орноо орчин үеийн болгож ард түмнээ сайхан амьдруулах нь Хятадын энх тайвны хөгжлийн ерөнхий зорилго бөгөөд өндөр төвшний дунд баян чинээлэг нийгмийг бүхий л талаар бий болгож ач тусыг нь нэг тэрбум гурван зуун сая гаруй хүн амдаа хүртээх нь Хятадын энх тайвны хөгжлийн  урт хугацааны зорилго юм. Тус зорилгуудыг хэрэгжүүлэхийн тул Хятад улс эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг хурдацтайгаар өөрчилж, эдийн засгийн бүтэцэд стратегийн өөрчлөлтийг хийхийг гол чиглэл болгож, байгалийн орчинд ээлтэй, нүүрстөрөгч багатай хөгжлийн зарчмыг бий болгоно. Хятад улс нь нөөц баялаг болон зах зээлийн талаарх нөөц бололцоогоо улам гаргаж, өөрийн хүчинд тулгуурлахыг чухалчилж тасралтгүй хөгжин дэвшиж, түүхий эд гаргах, тоног төхөөрөмж, хэрэглээний зүйлийг үйлдвэрлэх талын давуу талаа ашиглаж, ард түмнийхээ эд материалын хэрэгцээгээ хангаж, дэлхийн зах зээлд улам илүү сайн чанарын бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлдвэрлэл үйлчилгээг үзүүлнэ. Хятад улс нь цаашдаа эв зохицолтой нийгмийг хурдацтайгаар бүтээн байгуулж, ард түмнийхээ амьдралыг сайжруулахад чиглэсэн нийгмийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, эв зохицолтой нийгмийн олон нийтийн үндэс суурийг тавих болно. Хятад улс нь харилцан ашигтай хамтаар хожих, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг оновчтой ашиглахыг чухалчлахын зэрэгцээ гадаадад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг хөхүүлэн дэмжих бөгөөд ялангуяа гадаад дахь улс орны ардын амьдралыг сайжруулах, тэдний биеэ даах чадварыг нэмэгдүүлэх төслийн хамтын ажиллагааг анхааралтай хэрэгжүүлж, тус нутгийн шашин шүтлэг, зан заншлийг хүндэтгэж, хууль журмыг нь мөрдөн дагаж, нийгмийн хариуцлага үүргийг нь даан авч, тус улсын хөгжилд тус дөхөм үзүүлэх болно. Хятад улс нь олон улсын энх тайвны орчин, гадаад зохистой нөхцлийг бий болгож, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэн дээр бүхий л улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг явуулахыг чанд баримтална. Хятад улс нь хөршдөө сайн хандах, хөрштэйгээ түншлэх тухай сайн хөршийн найрсаг харилцаатай чиглэлийг чанд баримтлаж, хөрш зэргэлдээ болон Азийн бүх улс орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр талын хооронд болон олон талт хамтын ажиллагааг нааштайгаар явуулж, энх тайван, тогтвортой, эрх тэгш, харилцан итгэлцэлтэй, хамтын ажиллагаатай, хамтаар хожих бүс нутгийн орчинг бий болгоно. Хятад улс нь хөгжиж байгаа өргөн олон улс орнуудтай улам бүр эв нэгдэлтэй харилцаж, уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөж, тусламж үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр хөгжиж байгаа улс орнуудын биеэ даах хөгжихөд үнэнч сэтгэлээр туслан дэмжиж, тэдний зүй ёсны эрх ашиг, нийтийн ашиг сонирхлыг сахин хамгаална.

Дөрөв. Хятадын энх тайвны хөгжлийн гадаад бодлого

Энхтайвны замаар хөгжиж байгаа Хятад улс нь энх тайвны хөгжилд нийцэн тохирох олон улсын харилцааны онол үзэл, гадаад чиг хандлага, бодлогыг чанд баримталдаг. Бид эв зохицолтой дэлхийг бүтээн байгуулахад идэвхтэй түлхэц үзүүлж, биеэ даах энх тайвны гадаад бодлогыг баримталж, бүхий л улс орнуудын зүй ёсны эрх ашгийг сахин хамгаалах үйлдлийг бүрэн дүүрэн хүндэтгэж, өөрийг нааштайгаар хөгжүүлэхийн зэрэгцээ бусад улс орнуудын зүй ёсны анхаарал, ашиг сонирхол бүрэ дүүрэн бодож үзэж, биеэ бодож бусдыг  хохироох, гай зовлонгоо хөрш орондоо тохох хэргийг огт хийхгүй юм. Хятад улс нь харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, эрх тэгш байх, нягт хамтран ажиллах тухай аюулгүй байдлын шинэ онолыг санаачлан дэмжиж, нааштай бүтэлтэй олон улсын хариуцлагын онолыг баримталж, ялангуяа сайн хөршийн найрсаг харилцаатай бүс нутгийн хамтын ажиллагааны онолыг баримтална. Хятад улс нь хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нааштай явуулж, эв эетэй Азийг бүтээн байгуулахад хамтдаа хүчин зүтгэхэд бэлэн байна. Хятадын хөгжил цэцэглэл, өнө удааны тогтвортой байдал нь хөрш орнуудад заналхийллээс биш сайхан боломжийг учруулдаг. Хятад улс Азийн орнуудын сайн хөрш, сайн найз, сайн түншлэл болоход ямагт бэлэн байна.

Тав. Хятадын энх тайвны хөгжил ба Хятад, Монголын харилцаа

Хятадын энх тайвны хөгжил бол түүхэн гарцаагүй сонголт, Хятадын эв нэгдлийн соёлын өв уламжлал, Хятад улсын нөхцөл байдлын шаардлага бөгөөд дэлхийн цаг үеийн урсгалд нийцэх сонголт юм. Хятад улс энх тайвны хөгжлийн замаар явахад олон улс олон нийт, бүхий л улс орнуудын ард түмний, ялангуяа сайн хөрш, сайн найзуудын ойлголт, дэмжлэгийг хүлээн авах хэрэгтэй. Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд сайн хөршийн найрсаг харилцаа нь ямагт хоёр улсын харилцааны гол чиг хандлага болсоор ирсэн. Хоёр тал нь Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч, тус харилцааг өөрийн гадаад бодлогод чухал байр суурийг эзлүүлдэг. Энэ оны зургадугаар сард Ерөнхий сайд С.Батболдын Хятадад айлчлах үеэр талууд стратегийн түншлэлийн харилцаа тогтоохоо зарласан нь шинэ цаг үеийн байдалд хөл нийлүүлэн урагшилж, хөгжлийг хамтаар эрхэмлэх нь тухайн  хоёр улс, хоёр ард түмний ижил санаа бодолтой явдгийг харуулав. Хоёр улс энэ үед стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон нь цаг үеэ олсон зүйл хэмээн үзэж байна. Энэ нь гурван хүчин зүйлээс шалтгаалдаг.

Цаг үеийн байдал гэдгийг энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа бол эдүгээ дэлхийн гурван чиг хандлага юм. Хятад, Монгол хоёр улс хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд нэг талын хөгжил нь нөгөө талд сайхан боломж өгдөг юм. Талууд хамтын ажиллагаагаа улам ихээр эрчимжүүлэх цоо шинэ боломжтой тулгарч байна. Шинэ үед Хятад, Монголын хамтын ажиллагаа нь хэсэг хугацаагаар хөгжиж хуримтлагдсан нь баттай үндэс суурийг тавьсан юм. Газарзүйн байршлын хувьд Хятад, Монгол хоёр улсын хил залгаж оршдог 4710 км урт хилийн шугамд 14 боомт ажиллаж байна. Энэ нь Хятадын хөрш улс орнуудаас хамгийн урт газраар хиллэдэг, боомтын тоо хамгийн олон хилийн шугам юм. Хоёр улсын хил залгаж байгаа муж, аймгуудын хөгжил харилцан бие биеийг нөхдөг, хоорондоо нягт холбоотой байдаг. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулбал зүйрлэшгүй давуу байдал юм. Хятад, Монгол хоёр ард түмэн хоорондоо уламжлалт найрамдалт харилцаатай байдаг бөгөөд урт удаан хугацаагаар харилцсаар ирэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр талын удирдлагууд, улс төрийн намууд, ард түмний нийтлэг дэмжлэг, оролцоотойгоор хөгжиж байгаа. Дээр дурдсан гурван хүчин зүйлийн ачаар хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Энэ нь талууд стратегийн хувьд алсдаа найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай байна гэсэн үг юм. Шинэ харилцааг тогтоосон нь цаашид хоёр улсын харилцааг бүхий л талаар, гүн гүнзгий, өнө удаанаар хөгжүүлэх цоо шинэ цар хүрээ нэмэгдэж, шинэ тавцанг бий болгож хоёр улсын харилцааны хөгжилд түүхэн цоо шинэ хуудас нэмлээ.

Энхтайвны хөгжлийн замаар явж байгаа Хятад улс нь улс төрд Монголын талтай харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцаатай, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлж, стратегийн түншлэлийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон Монголын ард түмний сонгон авсан хөгжлийн замыг хүндэтгэж, Монголын цөмийн зэвсэггүй статус болон үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгаа улс төр, дипломатын аргаар хангах, Монгол талын хүчин зүтгэлийг дэмжиж, Монголын эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах талаар монголын талтай харилцан ашигтай, ажил хэрэгч хамтын ажиллагааг явуулахад бэлэн буйгаа Хятадын тал онцлон тэмдэглэв. Мөн Тайвань, Түвд, Шинжаантай холбоотой Хятадын томоохон ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар Хятадын талын байр суурийг тууштай дэмжиж, терроризмын эсрэг хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэгээ Монголын тал олон удаа дурдсан билээ. Үүнийг Хятадын тал өндрөөр хүлээн авч байна.

Энхтайвны хөгжлийн замаар явж байгаа Хятад улс нь эдийн засагт Монголын талтай хамтран ажиллаж, давуу талаар харилцан нөхөж, харилцан ашигтай байж, хамтаар хөгжиж, стратегийн түншлэлийн харилцаанд өнө удаан хугацааны хөдөлгөгч хүч үзүүлэхийн төлөө байдаг. Хятад, Монголын эдийн засгийн харилцаанд харилцан нөхөх шинж тэмдэг ил тод илэрдэг. Хятад бол хамгийн том хөгжиж байгаа улс бөгөөд үйлдвэржүүлэх, хот сууринших, орчин үеийн болгох, мэдээлэлжүүлэх, олон улсын болгох зангилаа цаг үед нүүр тулж байна. Монголын нутаг дэвсгэр өргөн уудам, баялаг нөөц элбэгтэй, уул уурхайд тулгуурлах бодлогоор хурдацтай хөгжиж, асар том нөөц бололцоо, гэрэл гэгээтэй ирээдүйгээ харуулж байна. Хятад улс нь Монголын хамгийн том худалдааны түншлэл, хөрөнгө оруулагчийн статусыг олон жилээр хадгалсаар ирэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр талын барааны эргэлт ес дахин нэмэгдэж, өнгөрсөн жилд дөрвөн тэрбум ам.доллард хүрсэн бөгөөд энэ онд таван тэрбум ам.долларыг давах төлөвтэй байна. Өнгөрсөн жилд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао Монголд хийсэн айлчлалын үеэр уул уурхай, эрчим хүчний баялгийг нээн олборлох, дэд бүтцийн бүтээн санхүүгийн хамтын ажиллагааг уялдуулан цогц байдлаар хөгжүүлэх тухай чухал зарчмыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь Монголын Засгийн газар, бизнесменүүдийн сайшаалыг хүртсэн юм. Энэхүү зарчмын дагуу хоёр талын чухал салбарын томоохон төслүүдэд нааштай ахиц гарсан. Мөн Эрхэмсэг ноён Вэн Зябао нь түүний айлчлалд хоёр ард түмэнд бодит ашгийг хүртээх чадах эсэх нь хоёр талын хамтын ажиллагааны үр дүнгээр шалгах нь цорын ганц хэмжүүр болох бөгөөд хамтын ажиллагааг хэрхэн удаан явуулж чадах эсэх нь үүнээс мөн л шалтгаална хэмээжээ. Хятадын тал мөн энэ санаачлагыг тууштай баримтлан Монголын талтай эдийн засгийн хамтын ажиллагааг явуулж, Монгол үндэсний аж ахуйг хөгжүүлэх, аж үйлдвэрийн хэлхээг уртасгах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргахад анхаарал тавьж дэмжлэг үзүүлнэ гэв. Тус хамтын ажиллагааг нь Монголын эдийн засагт улам илүү нааштай нөхцөл болж, Монголын эдийн засгийг хурдацтай хөгжүүлэхэд тус дэм үзүүлнэ гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд хятадын тал Монголын хөгжилд хүчин чадлынхаа хэрээр туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирэв. Цаашид ч Монголын хөдөө аж ахуй, орон сууц зэрэг ард амьдралын салбарт дэмжлэгээ үзүүлж, Монголын ард түмэнд туслана гэдэгт итгэж байна.

Энхтайвны хөгжлийн замаар явж байгаа Хятад улс нь хүмүүнлэг соёлыг монгол орноос харилцан суралцаж, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндсийг бэхжүүлэхийн төлөө байна. Хятад, Монгол хоёр улс нь хоёулаа Азийн улс бөгөөд зан заншил, соёл уламжлал ойролцоо юм. Энэ нь хоёр улсын харилцаа, ардын найрамдал тасралтгүй хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ. Хятадын ард түмэн Монголын соёл урлагт элэгтэй. Хятадын тал хоёр орны харилцааг улам эрчимжүүлж, харилцан ойлголцохыг хүсч байна. Өнгөрсөн онд хоёр талын нийт нэг сая гаруй иргэд харилцан зорчсон явдал нь хоёр талын харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Монголын улам олон иргэнийг Хятадад аялал жуулчлал, бизнес, сурч боловсрох, эмчлүүлэх зорилгоор айлчлахыг Хятадын тал сэтгэлээсээ хүлээж авах байгаа бөгөөд илүү хялбар, тус дөхөм зорчих тал дээр анхаарч ажиллах болно. Хоёр улсын залуучуудын солилцоо ихсэж байна. Саяхан гэхэд монголын 200 залуучууд Хятадад айлчилсан юм. Цаашид хоёр орны залуучуудын найрамдал, солилцоог улам нэмэгдүүлж, хоёр улсын найрамдлыг үе дамжин уламжлахын төлөө монгол талтай хамтран зүтгэхэд бэлэн байна. Хятад, Монголын найрсаг харилцаа нь хоёр ард түмний дийлэнхи хэсгийн дэмжлэгийг хүртсэн бөгөөд ард нийтийн хүсэл эрмэлзэл, цаг үеийн хандлага юм. Хоёр талын иргэдийн хоорондоо зарим нэгэн үл ялиг асуудлаас болж шалихгүй маргаан зөрчилдөөн, дуу хоолой нэгдэхгүй үе байдаг ч энэ нь хөгжлийн үе шатын үзэгдэл гэж үзэж байна. Хоёр тал хамтдаа найрсаг харилцааны ерөнхий хандлагыг баримтлаж, харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлснээр бүхий л саад бэрхшээлийг даван туулж, хоёр ард түмний найрсаг үйлсийг улам бүр урагшлуулах болно.

Энхтайвны хөгжлийн замаар явж байгаа Хятад улс нь олон улс болон бүс нутгийн үйл явдалд монголын талтай хэлхээ холбоогоо нэмэгдүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг улам баяжуулахын төлөө ажиллана. Монголын талтай олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт хамтын ажиллагааг нааштайгаар явуулахад хятадын тал өндөр ач холбогдол өгч байгаа. Олон улс болон бүс нутгийн үйл явдалд монголын талыг чухал үүрэг гүйтэгтэгж, олон улсын байр суурь нь улам дээшлэсэнд хятадын тал баяртай байгаа болон дэмжиж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Монгол бол ШХАБ-ын анхны ажиглагч улс. Энэ оны зургадугаар сараас эхлэн Хятад улс нэг жилийн хугацаатайгаар ШХАБ-ыг даргалаар ажиллах болсон. Энэ хугацаанд Монгол Улсыг ажиглагч улсын хувьд гишүүн улстай хамтран ажиллаж, тус байгууллагын хүрээнд эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын бодит хамтын ажиллагаанд ихээр оролцож, өөрийн эдийн засагт шинэ хөдөлгөгч хүч нэмэгдүүлэхийг идэвхтэй дэмжих болно. Монгол Улсыг Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, үйл хэрэгт идэвхтэй оролцохыг сайшааж, өөрийн давуу талыг ашиглаж улам том үүрэг гүйцэтгэхэд монголын талыг дэмжих болно.

Хятад улс энх тайвны замаар тасралтгүй хөгжсөөр байх болно. Хятад улс энх тайвны хөгжлөө бий болгоход Монгол Улс нь бидний найдвартай түшигтэй түнш байна хэмээн найдаж байна. Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй гүнзрийрүүлэн хөгжүүлэх нь хоёр ард түмний ашигт нийцэх бөгөөд түүхэн гарцаагүй сонголт юм. Хятад улсын энх тайвны хөгжил нь хоёр улсын харилцаа, Монголын хөгжилд илүү их, сайхан боломжийг үзүүлж, харилцан ашигтай хамтаар хожигыг ажил хэргэч болгож, хоёр ард түмэнд буян үйлдэх болно гэдэгт хятадын тал итгэж байгаа бөгөөд үүний төлөө шантрашгүй хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж