
-Танай сургуулийн тухайд инфляцийн төвшинтэй уялдуулан 9.4 хувиас хэтрүүлэн давсан гэх мэдээлэл байна. Энэ талаар?
-Ерөнхийдөө сургуулийн Удирдах зөвлөл, оюутны төлөөлөл хуралдаж, энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө тодорхой хувиар нэмсэн нь үнэн. Салбарын сайд зөвхөн төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг 9.4 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Хувийн гэдэг утгаараа хэн нэгний бизнесийг хүндэтгэх хэрэгтэй. Төрийн сургуулиуд бол улсаас оюутныхаа тоогоор татаас авдаг бол бидэнд ямар нэг татаас, дэмжлэг авдаггүй гэдгээрээ онцлог. Тиймээс сургалтын төлбөрийг нэмэх асуудалд төр оролцох хэрэггүй.
-Үнэ дагаад чанар гэдэг. Сургалтын төлбөртэй тэнцэхүйц, мэдлэг олгож чадахуйц сурах орчин, багш нарын ур чадвар, хүрэлцээ танай сургуулийн тухайд хангалттай бий юу?
-Хамгийн гол нь сургалтын чанарын асуудалд бид илүү анхаардаг. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамгийн сайн сургалттайд тооцогдохоос гадна сургалтын техник технологийн хувьд улсдаа манайхыг гүйцэх сургууль олдохгүй. Хэрэвзээ манай сургуулийн сургалтын төлбөрийг өндөр гэж байгаа оюутан, эцэг эх байх юм бол заавал манай сургуульд сурах шаардлага байхгүй.
-Багш нарын цалин хөлсний тухайд?
-Ерөнхийдөө дунджаар 300-400 мянган төгрөг байсан бол энэ жилээс 500-700 мянган төгрөг болж байгаа. Сургалтын төлбөр дээр сургуулийн санхүүжилт оршин тогтнодог гэдгийг нуугаад яахав.