
Испанид “Cloud Atlas” киноны зураг авалтад оролцож буй жүжигчин Холе Берри эмнэлэгт хүргэгджээ. “TMZ”-д мэдээлснээр жүжигчин бүсгүйн хөл хугарсан гэнэ. Тэргэнцэрт суухаас татгалзсан Холе Берри шохойдсон хөлтэй ч киноны зураг авалтаа үргэлжлүүлж байгаа ажээ. Учир нь киноны продюсерүүд зураг авалтыг хойшлуулах дургүй байгаа гэнэ. Харин зураглаачид түүний бэлхүүснээс дээш зургийг авах үүрэг авчээ. Дэвид Митчеллын ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг кинонд 19 дүгээр зуунаас ертөнцийн төгсгөл хүртэлх зургаан өөр түүхийг өгүүлэх зөгнөлт үйл явдлыг харуулдаг байна. Кинонд Холе Берригээс гадна Холливудын жүжигчид Том Хэнкс, Сюзан Сарандон, Хюго Вивинг, Хью Грант нар тоглож буй ажээ.
Н.Энх