сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах арга зам” сэдэвт зөвлөгөөнийг зохион
байгуулна.
Монгол Улсын хувьд уул уурхайн эрчимтэй хөгжлөө
дагуулаад дэд бүтцийг бий болгох асуудал чухлаар тавигдаж буй.
Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон орд газруудыг эдийн
засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор “Шинэ төмөр зам” төслийг
хэрэгжүүлэхээр болж, газар шорооны ажлыг эхлүүлээд байгаа билээ.
Нэг
талдаа энэ нь хөгжил дагуулж буй ч, тухайн бүс нутаг дахь зэрлэг
туурайтанд тэр дундаа хулан, хар сүүлт, цагаан зээр зэрэг амьтдын хувьд
амьдрах газар нутаггүй болгож дүрвэхэд хүргэж байгаа аж. Тиймээс амьтдад
учирч байгаа саад бэрхшээлийг бууруулах чиглэлээр зөвлөмж гаргаж,
шийдвэр гаргах төвшнийхөнд хүргэхэд энэ удаагийн зөвлөгөөний зорилго
оршиж байгаа ажээ. Зөвлөгөөн Улаанбаатар зочид буудалд болох бөгөөд
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газар, Монголын авто замын газар, Төмөр зам төрийн өмчит компани,
Монголын Шинжлэх ухааны академи, Уул уурхайн үндэсний ассиоциаци,
Оюутолгой, Энержи ресурс зэрэг команиудаас тус бүр төлөөлөл оролцох юм
байна.