Өнөөдрийн шүүх хуралд улсын яллагчаар н.Чимгээ, даргалагч шүүгчээр Б.Цогт, хохирогчоор НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар зам засвар, арчлалт” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа, Хаан банк оролцсон бол шүүгчдэгч Д.Энхмандахын өмгөөлөгчөөр О.Баасанхүү, н.Алтанцэцэг, Н.Энхмаа нар оролцсон юм. Өмнө нь хохирогч Д.Бат-Эрдэнэ шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар хэд хэдэн удаа хойшилж байсан шүүх хурал өглөө 11.00 цагаас эхлэн тасралтгүй таван цаг хуралдаж, 15.40 цагт завсарласан бөгөөд 15.50 цагаас эхлэн үргэлжлүүлэн хуралдаж, 21.00 цагийн орчимд шүүх бүрэлдэхүүнээ шийдвэрээ гаргалаа. Улмаар “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа болон тус компанийн ажилтан Д.Энхмандах нарт мөнгө олгосон Хаан банкны теллер Б.Туулаас дахин мэдүүлэг авах болон шинжээч гарын үсгийн хэвийг шинжлэхдээ хууль ёсны дагуу ажиллаагүй гэх шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.
Шүүх хуралтай холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.