Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 12 дугаар гудамжны 327 тоот хашаанд байрлах контейнеруудад өнөөдөр 15.30 цагийн орчимд гал гарсан талаар бид мэдээлсэн билээ. Гал унтраах 63 дугаар ангийн гал сөнөөгчид зургаан техник, машинтайгаар ажиллаж гал түймрийг бүрэн унтраажээ. Галын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийнхан ажиллаж байна.
“Нарантуул” захын хойд талын хаалгатай ойрхон орших хашаанд тус захын худалдаачид ачаа, бараагаа хадгалдаг ажээ. Хашаанд байсан олон тооны контейнеруудын хоёр нь бүрмөсөн шатсан байна. Шатсан контейнерт цахилгаан бараа хадгалж байсан ба даатгуулаагүй байсан тухай эх сурвалж хэлсэн юм. Мөн тус хашаанд амьдардаг айлын нэг давхар модон байшин болон хамар хашааны айлын байшин бүрэн шатжээ. Галын хохирлын хэмжээ болоод хүн гэмтэж, түлэгдсэн талаар мэдээлэл байхгүй байна.
С.Отгон